ХАБЭА-Н ТУХАЙ ОНЛАЙН СУРГАЛТ

Эрхэм суралцагч та Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай цахим сургалтанд тавтай морилно уу. 

Банк, санхүүгийн байгууллагын ажилтнуудад ажлын байрандаа аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н мэдлэгийг энэхүү сургалтанд хамрагдснаар мэдэж авах боломжтой юм. 

Сургалтын агуулга нь банк, санхүүгийн салбарын ажилтан бүр заавал мэдэж байвал зохих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ойлголтуудыг хамарсан. 

Түүнчлэн энэ хичээлээр аж ахуйн нэгж байгууллагыг “Covid-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой арга хэмжээнүүд авах, халдвараас сэргийлэх бүх л боломж, үйл ажиллагааг даган мөрдөхөд туслах зорилготой бэлтгэгдсэн болно.