Сургалтын танилцуулга:
Энэхүү сургалт нь банкны даатгалын зуучлалын эрх авах арилжааны банкуудын ажиллагсдад зориулагдсан, даатгалын ерөнхий ойлголт, хууль эрх зүйн мэдлэгийг олгох онлайн сургалт юм.
Зорилтот бүлэг:
Тус сургалтад арилжааны банкны нэгжийн (салбар, тооцооны төв) захирал, эрхлэгч, бусад холбогдох ажиллагсад хамрагдана.
Зорилго ба агуулга:
Сургалтын зорилго нь даатгалын тухай ойлголт, даатгалын эрх зүйн мэдлэгийг олгож, даатгалын зуучлалын эрх авахад бэлтгэхэд зориулагдсан. Онлайн сургалт 2 долоо хоногийн хугацаатай явагдана. Үүнд:
  1. 1-р долоо хоног: Даатгалын тухай ойлголт, хууль эрх зүй, даатгалын бүтээгдэхүүн, Даатгалын гэрээний тухай ойлголт, нөхөн төлбөр
  2. 2-р долоо хоног: Илүү дэлгэрүүлж видео хичээлээр бататгана.
Сургалтын процесс:
Сэдэв бүрт тестээр шалгалт авах бөгөөд дүн нь 70 буюу түүнээс дээш тохиолдолд тэнцсэнд тооцно.
Сургалтын танилцуулга:
СЗХ болон МБХолбоо хооронд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 18/31, 07/29 тоот  Сургалт зохион байгуулах гэрээний дагуу “Мэргэшүүлэх сургалт”-д хамруулах тухай 1.2.2 заалтыг үндэслэн Даатгалын зуучлалын эрх авсан ажилтныг мэргэшүүлэх сургалт болно. 

Тус хөтөлбөрийг МБХ-ны туслан гүйцэтгэгч Банк санхүүгийн академи нь МБХ-ны дэргэдэх Даатгалын зуучлалын мэргэжлийн зөвлөлтэй хамтран боловсрууллаа.

Зорилтот бүлэг:
Тус сургалтад арилжааны банкны ДЗ-ийн үйл ажиллагаа явуулах эрх авсан захирал, эрхлэгч, бусад холбогдох ажиллагсад хамрагдана.

Агуулга:
Сургалт дараах сэдвүүдийг хамарсан байна:
  1. ДААТГАЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ҮНДСЭН ЗАРЧМУУД
  2. ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧ ТАЛУУД
  3. ДААТГАЛЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
  4. ДААТГАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ
  5. НӨХӨН ТӨЛБӨР ШИЙДВЭРЛЭЛТ
  6. БАНКНЫ ДААТГАЛЫН ЗУУЧЛАЛ
  7. НЭМЭЛТЭЭР СУДЛАХ МАТЕРИАЛУУД
Сургалтын процесс:
Сургалтын материалыг үзэж судалсны дараа тестээр шалгалт өгөх бөгөөд дүн нь 70% буюу түүнээс дээш тохиолдолд тэнцсэнд тооцно.

Анхаарах: Шалгалтыг 2 удаа өгөх эрхтэй бөгөөд хэрэв хоёуланд нь хангалтгүй оноо авч, дахин шалгалт өгөх оролцогч 5,000 төгрөгийн төлбөрийг шалгалтын дараа гарч ирэх дансны мэдээллийн дагуу шилжүүлэн эрхээ нээлгэнэ.